http://bulganne.blogspot.com/2015/11/10-5.html

Хүүхдийн тасагт хандив өгсөн иргэддээ талархал илэрхийлье.




Иргэн Г.Сарантуяа 350,000 төгрөгийн үнэ бүхий эмч дуудах хонх хандивлалаа.

















Иргэн Ж.Энх-мандахын гэр бүлээс тоглоом хандивлалаа. Хандив өгсөн хүмүүстэй баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ЗҮРХНИЙ ЭХО АППАРАТ ИРЛЭЭ

Image may contain: 9 people, including Amgaa Batmunkh, Usukh Enkhmaa, DN Delee DN Delgernaran and Tsolmon Bayr, people standing and indoor
        Монгол улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Монголын зүрх судасны Үндэсний Төв, Зүрх судасны төв, Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн хүрээнд PHILIPS Affinity 70C загварын Зүрх судасны ЭХО оношлогооны аппараттай боллоо. 
Энэхүү дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжөөр хангагдснаар үйлчлүүлэгчдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, олон хүнд амьдрал бэлэглэсэн сайхан үйлс боллоо.



Өргөтгөлийн барилгын “Шав тавих ёслол”

Image may contain: 10 people, including Tuvshinmunkh Enkhtaivan, people standing, sky and outdoorБулган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Өргөтгөлийн барилгын “Шав тавих ёслол”-ын үйл ажиллагаа өргөн дэлгэр сайхан боллоо.

АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭЖЖ АВЛАА


Image may contain: 9 people, including Enkhjargal Ishjambal and Usukh Enkhmaa, people standing and indoor
1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассасблейгаас 10 дугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол улсын засгийн газраас мөн өдрийг “Монголын ахмадын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил “Ахмадаа сонсъё” уриан дор дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэх ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 150 гаруй ахмадтай бөгөөд байгууллагын ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, ахмад настнууд нь сургааль ивээлээ хайрласан сайхан өдөрлөг боллоо.
АХМАД НАСТНУУД ТА БҮХЭН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ, УРТ НАСЛАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ 



БУЛГАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН Х
АМТ ОЛОН

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2018 – 0201.
Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт шатахуун, шатах тослох материал бэлтгэн нийлүүлэх Гүйцэтгэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтанд үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
·         Сонгон шалгаруулалтын нэр:                  Шатах, тослох материал нийлүүлэх.
·         Нийт төсөв:                                                  43.907.600.0
·         Сонгон шалгаруулалтын ямар нэгэн баталгаа шаардахгүй.
·         Сонгон шалгаруулалтын ирүүлсэн баримт бичиг нь битүүмжлэлийн шаардлага хангасан байна. /Хангаагүй тохиолдолд шууд буцаана./
·         Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонгон шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлэх шаардлагатай баримт бичгүүд:
1.    Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт /албан бичгээр/
2.    Сонгон шалгаруулалтын баримт бичиг
3.    Үнийн санал /албан бичгээр/
4.    Бусад.

БУЛГАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

БУЛГАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН
СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 
2018.01.15
Сул ажлын байрны нэр тоо
Ажлын байранд тавигдах шаардлага мэргэжил
Сул ажлын байрны мэдээлэл өгөх хүний нөөцийн мэргэжилтний нэр утас.
1
Статистикч их эмч 1
Ø  Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг  бакалавр зэрэгтэй төгссөн.
Ø  Хүний их эмч
Ø  Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
Ø  Багаар ажиллах чадвартай.
Ø  Харилцаа, хувийн соёлтой.
Ø  Тогтвор суурьшилтай ажиллах.
Ø  Манлайлах ур чадвартай.
Ø  Ажлын ачаалал даах чадвартай.
Ø  Статистик, бүртгэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно







А.Оюунжаргал
99033153








2
Нийгмийн эрүүл мэнд, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн 1
Ø  Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг  бакалавр зэрэгтэй төгссөн.
Ø  Магистрын зэрэг хамгаалсан
Ø  Хүний их эмч
Ø  Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
Ø  Багаар ажиллах чадвартай.
Ø  Харилцаа, хувийн соёлтой.
Ø  Тогтвор суурьшилтай ажиллах.
Ø  Манлайлах ур чадвартай.
Ø  Ажлын ачаалал даах чадвартай.
А.Оюунжаргал 99033153


Материал хүлээн авах хугацаа: 2018.02.05 хүртэл


ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


                       
Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Шатах тослох материал–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Дараах 1 багцаас бүрдэнэ.

        1-р багц Шатах ,тослох материал


Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногт хүчинтэй.


Дурангийн хагалгааг амжилттай эхлүүллээ

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг нь орон нутагтаа, дурангийн мэс заслын хагалгааг амжилттай эхлүүлж, шинэ оноо дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. 
Улаанбаатар хотын "УЛСЫН 1 ДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ"-ийн Зөвлөх эмч, Доктор О.Ганбат эмчтэй баг хамт олон болон Булган аймгийн НЭ-ийн мэс заслын баг хамт олон хамтран амжилттай ажиллалаа. Орон нутагт хүрэлцэн ирж, хамтран ажилласан "УЛСЫН 1 ДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ"-ийн баг хамт олонд баярласан тахархснаа илэрхийлж, эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Манай хамт олон энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагтаа үргэлжлүүлэн ажиллах болсондоо таатай байна.